Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-06 11:47:30

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар энэ сарын 5-7-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нар энэ сарын 6-нд Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөв.


БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод байрлах энэхүү хөшөөг иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 2009 оны нэгдүгээр сарын 7-нд бүтээсэн. Уг хөшөө 20 метр өндөр, 36 метр өргөнтэй бөгөөд хөшөөг бүтээн байгуулахад зургаан сарын хугацаа зарцуулжээ.


БНАЛАУ-ын Улс тунхагласны баяраар төр, засгийн тэргүүд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Мөн гадаад улсаас айлчилж буй төр, засгийн тэргүүн нар уг хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.



相关新闻