“Сэр сэр салхи” Хятадын “Pingyao International” кино наадмаас "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-19 11:30:38

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Найруулагч П.Лхагвадуламын Сэр сэр салхи уран сайхны кино Хятад, Хонконгийн олон улсын кино наадмаас шагнал хүртжээ. 


Гүрү медиа компанийн мэдээлснээр нэг сар үргэлжилж, 100 гаруй кино оролцсон Хонконгийн Азийн кино наадмаас “Залуу шүүгчдийн шагнал”-ыг хүртсэн бол Хятадын Pingyao International кино наадмын “Шилдэг найруулагч” шагналын эзэн болсон байна.


Уг бүтээл Венецийн кино наадамд нээлтээ хийснээс хойш 12 орны 20 орчим кино фестивальд амжилттай оролцож, орон орны үзэгчдэд киногоо толилуулаад байна.  Цаашид ч бас мөн тооны фестивалиудад оролцох төлөвлөгөөтэй байгааг уран бүтээлчид онцолсон юм.


Найруулагч П.Лхагвадуламын бүтээл Сэр сэр салхи уран сайхны кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, Алтан арслан-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн салбарт гарсан түүхэн үйл явдал байв.

相关新闻