Монголын марафонч Г.Хишигсайхан Японд түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Япон улсад зохион байгуулсан хагас марафон гүйлтийн “Ageo international half mararthon” тэмцээнд Монголын хоёр тамирчин хурд сорив. 21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ.
Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тэрбээр 2023 он гарснаас хойш “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долдугаар байр эзэлсэн юм.