U17 насны ангилалд шигшээд өрсөлдөх тамирчдын нэрс удахгүй тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-06 11:14:08

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ онд Монголын чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын лигийн тэмцээн мэндэлж анхны аваргуудаа тодруулсан билээ.


Лигийн тэмцээн 2023-2024 оны улиралд хүрээгээ тэлэн U17 насны ангилалд 7 бүсэд бүсийн лигийг зохион байгуулснаар орон нутгийн залуу тамирчид лигт оролцож ур чадвараа дээшлүүлэх боломжтой болж байна.


Маргааш U17 насны ангиллын нийслэлийн бүсийн сүүлийн 3 тойргийн барилдаан БГД-ийн спорт цогцолборт явагдах бөгөөд энэ сард бусад бүсийн тэмцээний шилдгүүд тодорч финалын шатанд өрсөлдөх тамирчдын нэрс тодрох юм.


Финалын шат U17 болон U21 гэсэн 2 насны ангиллаар 2024 оны 1-р сард сурагчдын амралтын үеэр нийслэлд зохиогдоно.

 

相关新闻