Анх удаа бүтэн багаараа 24 цагийн гүйлтэд оролцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 24 цагийн гүйлтийн ДАШТ-д Монголын баг тамирчид анх удаа бүтэн багаараа амжилттай оролцжээ.
Тайванийн Тайпэй хотод энэ сарын эхээр болж өндөрлөж дүнгээ гаргасан тус тэмцээнд 45 улс оролцсоноос эрэгтэй баг 16-р байрт, эмэгтэй баг 18-р байрт шалгарлаа.
Монголын баг тамирчдын ахлагчаар холбооны
тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Батболд, дасгалжуулагчаар гүйцэтгэх захирал
С.Өнөрбаяр нар ахалж, ДАШТ-д анх удаа бүтэн багаараа оролцсон байна.
24 цагийн гүйлт
Э.Ганбат 233.117км
П.Отгонбаатар 212.278км
Н.Лхагва-Эрдэнэ 192.450км
Б.Гүнтэвчимэг 183.350км
Ч.Батжаргал 180 км
12 цагийн гүйлт
Ч.Пүрэвжав 117.800км
гүйжээ.
Мөн тус
тэмцээний үеэр /Open Race/ мастеруудын ДАШТ-ийг давхар зохион байгуулж,
Монгол Улсаа төлөөлөн ОУХМ З.Нина 60-64 насны ангилалд 131,800 км гүйж
ангилалдаа 5-р байрт оржээ.