Ө.Алтанбагана, Д.Энхжаргал Якутад алмазан шигтгээтэй алтан цом өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-11 11:43:55

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Якутад зохион байгуулсан цас, мөсөн сийлбэрийн олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд найман орноос гадна ОХУ-ын муж улсуудаас 40 гаруй сийлбэрч оролцжээ.


Монгол Улсаас зургаан сийлбэрчин гурван баг болон гурван төрөлд оролцон, хоёр алмазан шигтгээтэй алтан цомтой эх орондоо ирж байна. Тодруулбал, цасан сийлбэрийн төрөлд уран сийлбэрч Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар тэргүүн байр эзэлснээр Якутын алмазан шигтгээтэй алтан цомын эзэн боллоо.


Үүнээс гадна тэд нэг мөсний төрөлд дэд байрт шалгарсан байна. Тэгвэл цасан сийлбэрийн төрөлд Ч.Оргилболд, Т.Жанарбек тусгай байр эзэлжээ. Харин Б.Одсүрэн, О.Батхүү нар цасан болон олон мөсний төрөлд тусгай байрт шалгарчээ. Тэдний бүтээлээс сонирхуулъя. 





相关新闻