IHC баг дэлхийн аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Цахим спортын "PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP 2023" тэмцээний финалын шатны 3 өдрийн тоглолтын нийт үр дүнгээр "IHC" баг дэлхийн аваргын цомыг хүртжээ.
Тэдний хувьд тэмцээний Group Stage, Survival Stage, Last Chance гэх бүх шатанд амжилттай оролцож финалын шатанд гарч ирсэн юм.
3 сая ам.долларын шагналын сантай PUBG MOBILE и-спортын дэлхийн аваргын цомын төлөөх тэмцээнд Монголын багууд амжилттай оролцож 1, 2, 4 дүгээр байр эзэлсэн байна.