Барилгын хана нурж, 7 хүн дарагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-23 17:51:56

Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мэлхий хад” гэдэг газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ын барьж буй барилгын хана нурж, 7 хүн дарагджээ. 

Ослын талаар дуудлага өчигдөр 16:27 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан барилгын хананд дарагдаж хүндээр гэмтсэн иргэн Х.Мөнгөншагай /27 настай, эрэгтэй/, С.Мягмарбаатар /27 настай, эрэгтэй/, О.Болдмөнх /22 настай, эрэгтэй/, Б.Бямбасэрж /27 настай, эрэгтэй/, нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Үлдсэн гурван иргэн хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хүргээгүй аж.

Н.Туяа

相关新闻