“Налайх бизон” хожигдсоноор нэг байраар ухарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-15 16:39:47

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15  /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Дээд лигийн тоглолт үргэлжилж байна.

Өнөөдөр “Налайх бизон”, “Завхан бродерс”-ын хооронд болсон тоглолтод Т.Санчир 29 оноо, Жорж Уйльямс 28 оноо авч шилдэг тоглолтуудаа гаргасан ч Бродерс багийн залуучууд хурдтай тоглолтоороо Бизон багийг хожиж плейоффт орох боломжоо хадгалж үлдлээ.  

 

Бизон баг хожигдол хүлээснээр 5 дугаар байраа алдаж хүснэгтийн 6 дугаар байр луу ухарчээ.

 

Ийнхүү Дээд лиг өнөөдрөөс эхлээд энэ сарын 25 хүртэл 10 хоног амрах юм.

 

相关新闻