74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тавин хувийн амжилтаа хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2025 оны сүүлийн башё өндөрлөхөд таван барилдаан үлдлээ.
Энэ жилийн сүүлчийн башёгийн 10 дахь
өдрийн барилдаанд нэг ч ялагдаагүй байсан 75 дахь аварга Оносато маэгаширагийн
тав дахь бөх Ёшинофүжид өвдөг шороодов. Ингэснээр сэкивакэ Аонишикигийн хамт 9-1 гэсэн амжилттай башёг
тэргүүлж байна. Түүний араас өчигдөр качикоши хийсэн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн найман даваатай нэхэж байгаа юм. Өчигдөр Монголын 14 бөх дохёд гарснаас 10 нь давж, дөрвөн бөх тавин хувийн
амжилтаа үзүүлжээ. Монгол бөхчүүдийн барилдааны явцын мэдээллийг хүргэе.
Макүүчи зиндаа
Ёкозүна Хоошёорюү
С.Бямбасүрэн 8-2
М2 Киришима Б.Лхагвасүрэн 6-4
М4
Тамаваши Б.Мөнх-Оргил 4-6
М4 Оошёома
П.Дэлгэрбаяр 3-7
М6 Онокацү Б.Чойжилсүрэн 4-6
М11 Рога А.Амарсанаа 6-4
М-17 Чиёошома Г.Мөнхсайхан 6-4
Жюүрёо зиндаа
Б2 Асахакүрюү Р.Жамъянтогтох 6-4
З11 Тамашохо Э.Энхманлай 7-3
Макүүшита зиндаа
Б1 Кёкүкайюү Ш.Далайбаатар 3-2
Б3 Дэванорюү Т.Тэмүүлэн 5-1
Б5 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 3-2
З10 Котокэнрюү Г.Билгүүн 4-1
З21 Казэноүми Ц.Билгүүн 3-2
Б41 Саданохикари Д.Наранцогт 2-3
З43 Хокүтэнкай Г.Сүхбат 4-1
Б44 Дайшохо Ч.Шижирбаяр 1-4
Санданмэ зиндаа
З5 Тэнросэй С.Лувсангомбо 3-2
З6 Госэйзан Б.Мөнх-Од 4-1
Жонидан зиндаа
Б11 Тацүбаяма М.Буянтогтох 4-1
Ulaanbaatar