Виталий Мутко Оросын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр  дахин сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenechimeg@montsame.mn
2016-09-26 10:48:18

Орос улсын Спортын сайд Виталий Мутко тус улсын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдов.

Холбооны тэргүүний төлөө сонгуульд тэр 266 /65,2%/ санал авсан бол түүний өрсөлдөгч дасгалжуулагч Валерий Газзаев 142 /34,8%/ санал авчээ. Оросын хөл бөмбөгийн премьер –лигийн ерөнхийлөгч Сергей Прядкин болон Хөл бөмбөгийн үндэсний лигийн ерөнхийлөгч Игорь Ефремов нар Виталий Муткотой өрсөлдөж байснаа өөрсдийн нэрээ сайдад ашигтайгаар татсан билээ.

Виталий Мутко Оросын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр 2015 оны 9 дүгээр сараас ажилласан. Үүний өмнө тэр Оросын хөл бөмбөгийн  холбоог  2005 -2009 онд тэргүүлж байжээ. Өнөөгийн нөхцөлд Оросын хөл бөмбөгийн холбоог тэргүүлэх нь маш хариуцлагатай чухал бөгөөд хүнд юм. 2018 онд ОХУ-ад хөл бөмбөгийн  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. ДАШТ-ийг үзэхээр  тус улсад 1,5 сая хүн ирэх төлөвтэй байгаа аж.

А.Огторгуймаа    

相关新闻