Монголын дугуйчид ирэх онд гадаадын зургаан багт уралдахаар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-25 13:32:00

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын дугуйн спортын түүхэнд ОУХМ С.Жамбалжамц “Pro tour”-ын багт уралдах гэрээ байгуулсан анхны монгол дугуйчин болсон билээ. Энэ нь Монгол Улсдаа төдийгүй Ази тивдээ анхны шанг татсан үйл явдал болсон юм. 


Харин 2024 онд Монголын дугуйчид гадаадын 6 багт гэрээ байгуулан амжилтаа үнэлүүлж буй түүхэн жил болох гэж байна. Тухайлбал,

1. ОУХМ С.Жамбалжамц “Burgos BH” Испани /Pro tour team/

2. ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai Online Insurance” Тайланд Улс /Continental team/

3. ОУХМ Б.Идэрболд “Scom Pardus” БНХАУ /Continental team/

4. ОУХМ Б.Марал-Эрдэнэ “Nusantara cycling team” Индонез Улс /Continental team/

5. ОУХМ Э.Болор-Эрдэнэ “Levante Fuji Shizuoka” Япон Улс /Continental team/

6. ҮШБ-ийн тамирчид “Ferei Quick - Panda Podium Mongolia” Монгол-БНХАУ хамтарсан баг /Continental team/


Монголын дугуйчид хилийн чанадад аль болохоор олон тэмцээн уралдаанд оролцож өрсөлдөх тусам ур чадвар ахиж, илүү туршлагажиж, үүнийгээ дагаад чансаагаа ч өндөр түвшинд дээшлүүлэх гээд олон эерэг давуу талуудыг өгөх юм. 

相关新闻