Зориудаар гүтгэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж буйг шалгана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-27 11:34:37

"УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын дүү цагдаагийн албан хаагчийг зодож танхайрсан, түүний үйлдлийг Д.Оюунхорол хаацайлж байгаа" гэх гүтгэлгийн чанартай мэдээллийг цахим хуудсаар зохион байгуулалттай тарааж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүний нэр хүндэд зориудаар халдаж буй бусармаг үйлдэлд түүний хэвлэлийн төлөөлөгч хариу мэдэгдэл өгч байна.

Ажил үүргээ гүйцэтгэж явсан Завхан аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтан эмэгтэйг тус аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Г гэгч зодож танхайрсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа үед дээрх мэдээллийг цахим сүлжээгээр тарааж байгаа тул хариу өгөх шаардлагатай болжээ.  Иргэн Г гэгч нь  УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ах, дүү, хамаатан садан, танилын ямар ч холбоогүй болно. Ийм байтал зориудаар гүтгэсэн мэдээллийг цахим сүлжээгээр олон нийтэд түгээж байгаа асуудлыг бид хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно гэж Д.Оюунхорол сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Ж.Батсайхан

相关新闻