Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нарын паралимпийн эрх баталгаажлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-15 10:36:29

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Олон улсын таеквондогийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг өчигдөр албан ёсоор зарлажээ.


Манай улсаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн болон Азийн таван удаагийн аварга, Азийн наадмын аварга гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав нар багтлаа.


Г.Болор-Эрдэнийн хувьд паралимпийн дэвжээнд хоёр дахь удаагаа өрсөлдөнө. Энэ удаа тэрбээр медалийн тавцанд зогсохын төлөө тулалдана. Тэгвэл У.Сүрэнжав анх удаа зуны паралимпэд оролцох бөгөөд тэр нь “Парис-2024” болж байна.


Тэд “Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох эрхээ авсан Монголын таеквондогийн анхны тамирчид болж байгаа юм.

相关新闻