Н.Хэрлэн дэлхийн цомд түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Гурван өдөр үргэлжилж өчигдөр шувтарсан тус тэмцээнд 16 орны 88 тамирчин өрсөлдсөн байна.
Тус
тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ,
Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцсон
бөгөөд Н.Хэрлэн анх удаа түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр одоогоос
12 жилийн өмнө мөсөнд авиралтын дэлхийн цомд оролцохдоо хүрэл медалиар энгэрээ
мялааж байсан бол энэ удаа алтт болгож хувиргав.
Монголын мөсөнд авирагчид дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар байв.
Монголын баг тамирчдын оролцох дараагийн тэмцээн ирэх сарын 16-нд Канадын Эдмонтон
хотод эхлэх ДАШТ байх ажээ.