"Канвон-2024" олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-01-15 11:16:19

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Залуучуудын IV өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон хотноо 4 хоногийн дараа эхлэхэд бэлэн болсон бөгөөд Тамирчдын хотхон албан ёсоор нээгдэж, баг тамирчдыг хүлээн авч эхэлжээ.


Ази тивд анх удаа болж буй энэ удаагийн залуучуудын олимпын наадам “Пёнчан-2018” олимпын наадам болсон тэмцээн уралдааны заал танхим, материаллаг баазыг дахин ашиглаж буй онцлогтой. Канвон хотын Вонжү үндэсний их сургуулийн оюутны дотуур байрыг тамирчдын байрлах үндсэн Олимпын хотхон болгон ашиглаж байна.

Нийт 80 улсын 950 эрэгтэй, 950 эмэгтэй нийт 1900 тамирчнаас гадна дасгалжуулагч, албаны хүн, ОУОХ, ҮОХ-д, Олон улсын спорт холбоод, ЗБХ-ны ажилтнууд, хэвлэл мэдээлэл, сайн дурын ажилтан гэх мэт 15,000 гаруй оролцогч энэ удаагийн наадмын түүхийг бичилцэхээр хүрэлцэн ирж эхэлжээ.


Залуу тамирчид тэмцээн уралдаанд өрсөлдөхөөс гадна найзалж нөхөрлөх, туршлага солилцох боломжтой чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх лаунж, зураг авалтын булан, Олимпын мэдлэг, мэдээлэл олгох цогц арга хэмжээний талбай, тамирчдын хэрэгцээ шаардлага, тав тухыг хангасан нийт 5 байр, сонголт сайтай хоолны газар, орчин үеийн спортын тоног төхөөрөмжтэй, усан бассейн бүхий бэлтгэлийн фитнесс төв зэрэг газарт үйлчлүүлэх боломжтой гэж Монголын Үндэсний Олимпын Хороо мэдээллээ.







相关新闻