Боксчид Унгарт хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний шигшээ багийнхан Унгарын Дебрецен хотод очжээ. Манай тамирчид тус хотод хамтарсан бэлтгэлд хамрагдсаны дараа Унгарт болох олон улсын тэмцээнд оролцох юм.
Үүний дараа Болгарын Софи хотод хамтарсан бэлтгэл хийж, “Странджа-2024”-т нударга зөрүүлнэ. Улмаар ХБНГУ-ын шигшээ багтай уламжлал ёсоор хамтарсан бэлтгэлд гарна.
Европын орнуудаар 45 хоногийн турш хамтарсан бэлтгэл, цуврал тэмцээнд оролцсоны дараа Италийг зорино. Тус улсад ирэх сарын 22-нд олимпын эрх олгох тэмцээн эхлэх хуваарьтай. Харин олимпын эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 23-нд Тайландад эхэлнэ.