Озэки Киришима, Хоошёорюү нар нэг ч унаагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё Токио хотноо үргэлжилж байна. Эхний гурван өдрийн дараа озэки Киришима, Хоошёорюү, сэкивакэ Котоновака, озэки асан Асанояма, шинэ маэгашира Шимазүүми нар нэг ч өвдөг шороодолгүй тэргүүлж байгаа юм.
Харин 74 дэх аварга Тэрүнофүжи хоёр давж, нэг унажээ. Өчигдөр Абиг ялсныхаа дараа тэрбээр сэтгүүлчдэд “Нуруу, өвдөг гээд асуудалтай ч биеийн байдал сайжирч байгаа болохоор башёд барилдаж байна. Барилдаан яг санаснаар болж өгөхгүй байна. Өдөр өдрийн барилдаандаа л анхаарна” гэж ярьжээ.
Тэгвэл мэргэжилтнүүд түүний бэлтгэл ханаагүй байгааг онцолсон байна. Мэргэжлийн сүмогийн таван зиндаанд Монголын 22 бөх барилдаж байгаа юм. Өчигдрийн байдлаар манай бөхчүүд ямар амжилттай явааг сонирхуулъя.
Монгол
бөхчүүд
Макүүчи
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2:1
Озэки Киришима Б.Лхагвасүрэн
3:0
Озэки Хоошёорюү С.Бямбасүрэн
3:0
М-8 Хокүсэйхо А.Даваанинж
1:2
М-10 Тамаваши
Б.Мөнх-Оргил 2:1
Жюүрёо
Б-1 Миторюү Б.Төрболд 1:2
З-3 Роога А.Амарсанаа 2:1
З-4 Тамашёохо Э.Энхманлай 1:2
З-5 Чиёошёома Г.Мөнхсайхан 1:2
Б-5 Оошёоүма П.Дэлгэрбаяр 0:3
Б-9 Дайшёохо Ч.Шижирбаяр 1:2
Макүшита
Б-7 Хокүтэнкай Г.Сүхбат 0:2
З-8 Онокацү Б.Чожилсүрэн 1:0
Б-9 Хокүтомарү Н.Чинзориг 2:0
З-14 Котокэнрюү Г.Билгүүн 1:1
З-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 2:0
З-19 Асахакүрюү Р.Жамъянтогтох 0:1
З-43 Токисоүма Б.Анхбаяр 1:0
З-46 Казэноүми Ц.Билгүүн 1:1
Санданмэ
З-3 Саданохикари Д.Наранцогт 0:1
Б-5 Араүма Б.Төртогтох 0:1
Жонокүчи
З-15 Ш.Далайбаатар 1:1