Өчигдөр озэки Киришима, өнөөдөр Хоошёорюү уналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башёгийн тав дахь өдрийн барилдаан боллоо. Энэ өдөр макүүчид барилдаж буй манай бөхчүүдээс озэки Хоошёорюү С.Бямбасүрэн өвдөг шороодсон бол бусад нь давсан байна.
Башёг манлайлагчдаас өчигдөр Киришима Б.Лхагвасүрэн, өнөөдөр Хоошёорюү С.Бямбасүрэн өвдөг шороодлоо. Ингэснээр сэкивакэ Котоновака, экс озэки Асанояма нар нэг ч унаагүй башёг тэргүүлж эхлэв. Харин манай аварга, арслангууд дөрвөн даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд жагсаж эхэллээ. Түүнчлэн маэгашира Хокүсэйхо А.Даваанинж, Тамаваши Б.Мөнх-Оргил нар ээлжит даваагаа авчээ.
Тэгвэл
жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Роога А.Амарсанаа дөрвөн даваатай хоёр
бөхийн хамт зиндаагаа тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Харин
Миторюү, Тамашохо, Чиёошома нар хоёр, Дайшохо гурван даваатайгаар башёг
үргэлжлүүлж байгаа юм.