Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолт өндөрлөж, плей-офф ид үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн лигийн алтан медалийн төлөө өрсөлдөх хоёр баг тодорсон. Харин эрэгтэйчүүдийн лигээс “Бишрэлт Металл” хамгийн түрүүнд хагас шигшээд шалгарсан баг боллоо. Тэд шөвгийн наймын цувралд “Бодонгууд”-ыг 4:0-ээр буулган авсан юм.
Тэгвэл өнөөдөр дээд лигийн улирлын шилдгүүдийн албан ёсоор зарлаж, шагнал гардууллаа. Энэ улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Хасын Хүлэгүүд”-ийн Ө.Индра /эмэгтэй/, “АПЕС”-ийн ахлагч М.Өлзий-Орших /эрэгтэй/ нар тодорч байна.
Шилдгүүдийг танилцуулъя.
Үнэ цэнтэй тоглогч
“IHC APES” багийн
ахлагч Мягмарсүрэнгийн Өлзий-Орших /эрэгтэй/
“Хасын Хүлэгүүд”
багийн тоглогч Өлзийбатын Индра /эмэгтэй/
Шилдэг дасгалжуулагч
“Эрдэнэт Майнэрс”
багийн дасгалжуулагч Фрагиас Василиус /эрэгтэй/
“Хасын Хүлэгүүд”
багийн дасгалжуулагч О.Баярцогт /эмэгтэй/
Шилдэг хамгаалагч
“Налайх Бизон”
багийн тоглогч Ш.Мөнх-Эрдэнэ /эрэгтэй/
“AC Scorpions”
багийн тоглогч Б.Болор-Эрдэнэ /эмэгтэй/
Шилдэг легионер
тоглогч
“Аравт” багийн
тоглогч Амара Колимэн /эмэгтэй/
“IHC APES” багийн тоглогч Энтони Смит /эрэгтэй/
Шилдэг шинэ
залуу тоглогч
“Хасын Хүлэгүүд”
багийн тоглогч А.Азбаяр /эрэгтэй/
“Аравт” багийн
тоглогч Э.Тунгалаг /эмэгтэй/
Шилдэг зургаа
дахь тоглогч
“Бишрэлт Металл”
багийн тоглогч З.Энхтөр /эрэгтэй/
“Хасын Хүлэгүүд”
багийн тоглогч А.Сарантуяа /эмэгтэй/
Амжилтаа ахиулсан тоглогч
“Сэлэнгэ
Бодонгууд” багийн тоглогч О.Тулга /эрэгтэй/
“Aode Winx”
багийн тоглогч Э.Нарангоо /эмэгтэй/