Гурвын даваанд улсын цолтой 39 бөх үлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-09 11:36:53

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдааны 3-8-ын даваа өнөөдөр эхэлнэ. Өчигдөр нэгийн даваанд 16, хоёрын даваанд 15 улсын цолтой бөх өвдөг шороодлоо.


Тэдний дунд улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарьд Бат-Орших, харцага Н.Батзаяа, Г.Бадрах, начин Б.Лхагвадорж, Э.Энх-Амгалан зэрэг шилдгүүд өвдөг шороодсон.


Тэгвэл гурвын даваанд гурван аваргаар манлайлуулсан 64 хүчтэн зодоглоно. Тэднээс 39 нь улсын цолтой бөх байгаа юм. Харин аймгийн арслан 19, аймгийн заан дөрөв, аймгийн начин цолтой хоёр бөх үлдсэн байна.


Барилдаан 13:00 цагаас эхэлнэ.

相关新闻