Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-26 09:34:47

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан, улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдааныг тус сумаас төрөн гарсан ах, дүү гурван бөх буюу аймгийн арслан С.Лувсангомбо, С.Гомбодорж, аймгийн заан С.Дорж нарын нэрэмжит болгон зохион байгуулсан юм.


Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.


Их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарлаа. Шөвгийн наймд улсын харцага С.Сүхбат, начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв.



Тус барилдааны Улсын цолд ойрхон бөхийн шагнал-ыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээд, Уран барилдаантай бөхийн шагнал-ыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүүд олголоо.


Өнөөдөр үндэсний алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд эхэлнэ.

26-нд 15:45 цагаас Орхон-Өмнөговь

26-нд 19:45 цагаас Увс-Завхан

27-нд 15:45 цагаас Сүхбаатар-Архангай

27-нд 19:45 цагаас Булган-Баян-Өлгий

28-нд 15:45 цагаас Төв-Дорноговь

28-нд 19:45 цагаас Ховд-Баянхонгор

29-нд 15:45 цагаас Говьсүмбэр-Өвөрхангай

29-нд 19:45 цагаас Хөвсгөл-Сэлэнгэ





相关新闻