Дөрвөн жилд нэг тохиох онцгой өдөр мэндэлсэн 2314 иргэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-29 11:28:05

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр хоёрдугаар сарын 29.


Григорийн тооллоор энэхүү өдөр нь дөрвөн жил тутамд нэг л удаа тохиодог. Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2314 иргэн бий гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Харин дэлхийд таван сая гаруй хүн бий гэж үздэг. Тэгвэл Монголд энэ өдөр төрсөн хүмүүсээс хамгийн ахмад нь 95 настай иргэн байна.


Энэ өдөр төрсөн хүмүүс төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орон хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонконгт энэ өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай ажээ. 


Одоо бидний хэрэглэж байгаа болон өмнө нь ашиглаж байсан он тооллууд дэлхийг 365 хоног буюу 8760 цагт тойрдог дэлхий дөрвөн жилд нэг удаа зургаан цагаар удаан хугацаанд нарыг тойрдог учир ийнхүү дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог байна. Хоногийн 24 цагийг зургаан цагаар нэмж тооцох боломжгүй учир ийнхүү эрдэмтэн мэргэд дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог болжээ.


XIII зууны үед 8760 цаг дээр нэмэгддэг цаг дөнгөж гурван цагтай тэнцдэг байсан бол үүнээс яг нэг зууны дараа энэ тоо 5 цаг 49 минуттай тэнцдэг болсон байна. Үүнээс үзвэл дөрвөн жил тутамд 44 минут, 100 жил тутамд гурван өдрөөр урт хугацаагаар дэлхий нарыг тойрдог гэсэн үг юм.

相关新闻