ЮНЕСКО “Ирээдүйг хамтдаа дахин төсөөлөх нь” дэлхийн тайланг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. БШУЯ,
Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс “Монголын боловсролын
хувирган өөрчлөлт” үндэсний чуулганыг маргааш
буюу гуравдугаар сарын 4-ний даваа гарагт СТӨ-нд зохион байгуулах гэж байна.
Үндэсний чуулганд ЮНЕСКО-гоос 2021 онд гаргасан “Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь: Боловсролын
нийгмийн шинэ гэрээ” дэлхийн тайланг
танилцуулах аж. Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Боловсрол хариуцсан
мэргэжилтэн Э.Урангаагаас тодруулав.
-ЮНЕСКО
нь боловсролыг хувиран өөрчлөхийг уриалж үүнд дэлхийн улс орнууд нэгдээд байна. Үүнийг зорилгыг товч тодруулна уу?
-Өнөөдөр дэлхий нийт Тогтвортой
хөгжлийн зорилтуудад хүрэхэд уур амьсгалын өөрчлөлт улам нэмэгдэж,
нөхцөл байдал улам хэцүү болж буйг бүгд
хүлээн зөвшөөрч байна. Иймд хүнд нөхцөл байдлыг өөрчлөх хүч нь боловсрол хэмээн үзэж байгаа.
ЮНЕСКО-гоос гаргасан
тайланд
боловсролын хувирган өөрчлөлтийг бид
цаашид юуг
авч үлдэн, хэрхэн
өөрчилж сайжруулах, цаашид
юуг шинээр санаачлах,
бидний авч үлдэх боловсрол нь юу байх гэсэн
асуултаар тодорхойлохыг хичээж байгаа. Энэ тал дээр монголчууд
бидний авч үлдэх боловсрол бол соёл, өв уламжлал, соёл дээр суурилсан боловсрол юм.
Чанарын хувьд жишээ
нь,
сургуулийн орчныг онцолж болно. Үүнийг бид сургуулийн ханаар хязгаарладаг. Тэгвэл
сургууль ирээдүйд дан ганц хана байх ёсгүй. ЮНЕСКО-гийн тайланд сургууль бол дэлхийн
том номын сан байх ёстой хэмээн
тусгасан.
Хүүхдүүд хоорондоо харилцаж, тусалж дэмждэг, мэдлэгээ бусдад түгээдэг байх
ёстой. Сургалтын хувьд яаж бодохыг заах бус сурснаа хэрэгжүүлдэг, хэрэглэдэг
хувирган өөрчлөлтийн элч байхад төвлөрөх юм.
-Багш нарын хувьд хувирган
өөрчлөлт ямар байх вэ?
-Мэдээж
дээр дурдсан мэдлэгийг олгох, эзэмшүүлэх гол
тоглогч нь багш нар. Боловсролын
хувирган өөрчлөлтөд багш нэлээн онцлох үүрэгтэй ажиллах ёстой. Гэхдээ багш ийм
элч, оролцогч байхын тулд боломжоор хангагдсан байх хэрэгтэй. Үүнд мэдээж
санхүүжилт шаардагдана. Бид сургуулиа засахад, ном сурах бичиг хэвлэхэд илүү их
хөрөнгө зарцуулдаг. Гэтэл заримдаа хүссэн үр дүн гардаггүй.
Мөн мэдээлэл харилцааны технологид ч бид ихээхэн
хөрөнгө зарцуулдаг болсон. Тэгвэл боловсролыг хувирган өөрчлөхийн тулд заавал
орчин үеийн, үнэтэй технологи шаардана гэсэн үг биш юм. Боловсролын хувиран өөрчлөлтийн бас нэг онцлох
сэдэв бол жендерийн тэгш эрх, соёлын үнэт зүйл, хүн бүрийн ялгаатай байдлыг
хүндэтгэсэн мэдлэг ойлголтыг хүүхдүүдэд
болон олон
нийтэд түгээх явдал юм. Өнөөдөр бид дэлхийн иргэн байх тухай ярьж буй хэдий ч улс орон бүр өөрийн гэсэн соёл
уламжлалтай. Тиймээс өөрийн гэсэн өв соёлоо, мөн өөр улс үндэстний соёлыг
ойлгож хүндэтгэж байж сая дэлхийн иргэн болно.
Суралцахуй бол тарааж өгсөн хөтөлбөрийг уншиж дуусгаад дүн
авах тухай биш юм. Хүүхдүүд бие биедээ туслах, харилцан ойлголцох, хамтран
ажиллах нь чухал боллоо гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна.
-Боловсролын
шинэчлэл, хувирган өөрчлөлтөд манлайлал үзүүлж буй улс орнуудын нэг нь Монгол
гэсэн байсан. Чухам аль чиглэлд манай улсын үүрэг оролцоо илүү өндөр байна вэ?
-2022
онд Нью Йорк хотноо болсон “Хувьсаж буй боловсрол” Олон улсын дээд
хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 150 гаруй улс орон оролцож үүрэг
амлалт, түүний хэрэгжилтээ танилцуулсан. Манай Монгол улс боловсролын хувирган
өөрчлөлтийн чиглэлээр төр, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, олон нийт,
хүүхдүүд, хэвлэл мэдээллийн салбар гээд олон талуудтай хэлэлцэж, сэдвийн
хүрээнд амлалтаа гаргасан. Энэ тал дээр Монгол улс манлайлж байна.
Цахим үндэстэн болох хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын
салбар “Цахим шилжилт” гэсэн стратеги зорилт дэвшүүлж сайн ажиллаж байна. Энэ
тал дээр Монгол Улс
НҮБ-ын Хувьсаж буй боловсролын чуулганаар технологийн чиглэлээр манлайллаж байгаа дэлхийн тэргүүлэгч 5 орны нэг болсон нь том амжилт.
ЮНЕСКО-ийн зүгээс цаашид
Монгол
Улсын цахим шинэчлэлтийг дэмжиж ажиллана. Тиймээс боловсролын мэдээлэл харилцаа
технологийн мастер төлөвлөгөөг батлаад байна. Энэ төлөвлөгөөнд талуудын үүрэг
оролцоо, харилцаа, хамтын ажиллагаа ямар байх талаар тусгаад байгаа.