Парисын олимпын эрх нэгээр нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-04 09:08:17

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Марафон гүйлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан тун сайн формтой байна.


Тэрбээр нэг сар гаруйн өмнө Хонконгт болсон Азийн аваргад түрүүлсэн. Тэгвэл өчигдөр Японы Токио хотод болсон уламжлалт марафон гүйлтийн тэмцээний наймдугаар байрт шалгарч, олимпын эрхээ авсан анхны монгол марафонч боллоо.


Тодруулбал, Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар Парис-2024 зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр Токиогийн марафонд наймдугаар байрт шалгарсан анхны монгол тамирчин болж байгаа юм.


Энэ удаагийн тэмцээнд 37 мянган оролцогч хамрагдсан бол өндөр зэрэглэлийн, дэлхийн шилдэг 150 тамирчин "Парис 2024” олимпын эрэгтэй 10, эмэгтэй 10 эрхийн төлөө ур чадвараа сорьсон байна. 


相关新闻