Ө.Батцэцэг Азийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээнийг шүүсэн анхны эмэгтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-06 09:56:35

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй Монголын анхны шүүгч Ө.Батцэцэг гурав хоногийн өмнө Узбекистаны Ташкент хотноо эхэлсэн эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны Азийн цомын шигшээ тэмцээнийг шүүлээ.


Тэрбээр өчигдөр эл тэмцээний “B” хэсгийн эхний тоглолт болох БНАСАУ-БНХАУ-ын шигшээ багийн тоглолтод Лаос, Тайландын шүүгчдийн хамт ажиллажээ. Энэ нь монгол шүүгч Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн шигшээ тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа анхны тохиолдол юм. Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй Монголын анхны эмэгтэй шүүгч Ө.Батцэцэг өнгөрсөн жил Азийн наадмын шигшээ тоглолтуудад томилогдон ажилласан билээ. Ө.Батцэцэг хоёр жилийн өмнө Далайн орнуудын наадмын тоглолтуудыг шүүн явуулснаар олон улсын тэмцээнд ажиллах анхны гараагаа эхлүүлсэн. Мөн оны долдугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг шүүсэн юм.


Монголд эмэгтэй хүн хөлбөмбөгийн шүүгчээр ажиллах, өсөн дэвжих боломж нээлттэй байдаг. Гэхдээ сорилт ихтэй. Тухайлбал, наанадаж 4-5 жил энэ ажилд тууштайгаар хүчин зүтгэж гэмээнэ сая лигийн тэмцээнд ажиллахаар томилогдох учиртай. Одоогоор Монголын хөлбөмбөгийн холбоонд 14 эмэгтэй шүүгч идэвхтэй ажиллаж байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс хамгийн өндөр тоо ажээ. 

相关新闻