Жендэрийн тэгш байдлыг хангахыг уриалж цан цохилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Жендэрийн
эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин дэлхийн 118 орны Хөрөнгийн бирж энэ өдөр биржийн тухайн өдрийн арилжааг
нээн цан цохидог байна. Энэ
уламжлалаар өнөөдөр Монголын Хөрөнгийн
биржид Олон улсын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон
нийтийг уриалж, цан цохих ёслол боллоо.
Ёслолд НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин
төлөөлөгч Матилда Димовска оролцож,
эрх
тэгш, хүртээмжтэй эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдол, жендэрийн
эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн “EQUANOMICS/ ЭКВАНОМИКС” санаачилгын талаар танилцуулав.
Монголын Хөрөнгийн
биржийн Бизнес хөгжлийн газрын
захирал Т.Хаш-Эрдэнэ хэлэхдээ, Монголын
Хөрөнгийн бирж жендэрийн эрх тэгш байдлыг хангаж
ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад бүх байгууллага, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн
компаниуддаа уриалж байна гэв.
Мөн ёслолд оролцсон ОУСК-ийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Хөрөнгийн бирж бол шууд болон шууд бусаар жендэрийн эрх тэгш байдлыг
хангахад тусалдаг онцлогтой газар юм. Учир нь бодлого гаргагч, хөрөнгө
оруулагчдыг холбодог гэдгийг онцоллоо.
ОУСК нь хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд, олон улсын хөрөнгийн биржүүдтэй жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажилладаг. Бид компаниудын санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлт хөгжилд онцгой үүрэгтэй эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоог хангах хувь нэмрийг үнэлэх нь чухал юм. Зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ухаалаг хөрөнгө оруулалт. Тиймээс бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү зорилгод нэгдэхийг уриалж байна гэв.