Сурагчид гуравдугаар сарын 29-нд хичээллээд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-11 12:42:20

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.


Сурагчид баталсан хуваарийн дагуу долоо хоног амрах юм.


Харин хаваржилт хүндэрсэн аймгуудад сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах магадлалтай. Учир нь, Засгийн газрын хуралдаанаар хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгасан.


Түүнчлэн цаашид орон нутагт сурагчдын амралтыг Сар шинийн баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн бүтцийг хот, орон нутагт ялгаатай тогтоох нь зүйтэй гэдгийг илэрхийлсэн юм.

相关新闻