Цахимд шилжсэнээр зөвшөөрлийг шуурхай олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-11 17:00:14

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар виз, зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, он гарснаас хойш 200 мянга гаруй иргэнд цахимаар үйлчлээд байна.


Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж цөөрчээ. Өдөрт цаасаар 100-150 хүсэлт хүлээн авч шийддэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болжээ. Мөн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийддэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийддэг зэрэг цахимжилтын эерэг өөрчлөлтүүд олон байгаа аж.


“Иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчлэх нь байгууллагын гол зорилт гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр  онцлов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ГИХГ-ын албан хаагчидтай өнөөдөр уулзах үеэр тэрбээр зөвшөөрөл олголт болон цахим үйлчилгээний системийн талаар танилцуулсныг тус газраас мэдээллээ. 



 

 

相关新闻