73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэргүүн башё тун өрсөлдөөнтэй, сонирхолтой эхэлж байна.
Эхний өдөр башёг манлайлж буй Монголын гурван бөх өвдөг шороодсон. Тэгвэл өчигдөр гурван озэки цолтон дараалан уналаа.
Тодруулбал, зүүн манлай озэки Киришима Б.Лхагвасүрэн, озэки Такакейшо, Котоновака нар учраа бөхөө дийлсэнгүй. Харин 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн нар анхны даваагаа авав.
Монголын бөхчүүдээс маэгаширагийн долдугаарт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил унаж, Рога А.Амарсанаа давсан байна.
Жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Тамашёохо Э.Энхманлай, Дайшёохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шороодож, Миторюү Б.Төрболд, Оошёома П.Дэлгэрбаяр нар ээлжит даваагаа авч тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдэв.
Өнөөдрийн онцлох барилдаан
Дайейшо-Аби
Атамифүжи-Хоошёорюү
Киришима-Үра
Нишикиги-Котоновака
Такакейшо-Мейсей
Тэрүнофүжи-Асанояма