Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн тоглолтын хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-12 10:50:53

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн финалд шалгарсан хоёр баг ирэх сард Азийн аваргуудын лигт тоглохоор болсныг бид мэдээлсэн билээ.


Тус тоглолт ирэх сарын 3-7-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Юү Жи Арена” болох хуваарьтай. Тэгвэл тоглолтын хуваарь албан ёсоор гарчээ. Аваргуудын лигийн эхний шатанд өрсөлдөх багуудаас “А” хэсэгт Индонезийн “Правира Харум”, Малайзын “Матрикс Дийрс”, Хонконгийн “Хонконг Ийстерн” багтжээ. Энэ гурав дээр Монголын лигийн дэд аварга баг нэмэгдэнэ.


Тэгвэл “В” хэсэгт Тайландын “Хай-Тех Баскетболл”, Сингапурын “Эйдройт”, Индонезийн “Пельта Жаяа” клуб болон Монголын лигийн аварга баг багтсан байна.


Тоглолт ирэх сарын 3-ны 12:30 цагаас “Хонконг Ийстерн” болон “Матрикс Дийрс” багийн тоглолтоор эхэлнэ. Харин Монголын лигийн аварга болсон баг эхний тоглолтоо “Эйдройт”-той 17:30 цагт хийх бол дэд аварга баг “Правира Харум”-тай 20:00 цагаас тоглоно. Бусад өдрийн тоглолтын хуваарийг хүргэе. 

Дөрөвдүгээр сарын 4

12:30 цагт: “Эйдройт”-“Хай-Тех Баскетболл”

15:00 цагт: “Хонконг Ийстерн”-“Правира Харум”

17:30 цагт: Монголын дэд аварга-“Матрикс Дийрс”

20:00 цагт: “Пелайта Жаяа”-Монголын аварга


Дөрөвдүгээр сарын 6

12:30 цагт: “Правира Харум”-“Матрикс Дийрс”

15:00 цагт: “Эйдройт”-“Пелайта Жаяа”

17:30 цагт: “Хонконг Ийстерн”-Монголын дэд аварга

20:00 цагт: “Хай-Тех Баскетболл”-Монголын аварга  тус тус тоглоно.


Улмаар хэсгээс шалгарсан багууд дөрөвдүгээр сарын 7-нд хагас шигшээд өрсөлдөж, хожсон багууд дараагийн шатанд шалгарах юм. 

相关新闻