Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллийг шалгаж болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллийг шалгах боломжтой гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагаас мэдээллээ.
Тус байгууллага Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна.
Иймд Сонгогчид оршин суух хэсгийнхээ санал авах байранд очиж өөрийн мэдээллээ шалгахын зэрэгцээ мэдээлэл зөрүүтэй буюу буруу бүртгэгдсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид энэ сарын 4-ны дотор бичгээр гомдол гаргах эрхтэй аж.
Б.Туул