Монголын эмэгтэй баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг дөрөвт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-03-31 12:56:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сингапурт 3х3 Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-31-нд үргэлжилж байна.


Монгол Улсын эмэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний хасагдах шатанд Хятадын шигшээ багийг хожиж, шилдэг дөрөвт шалгарлаа.


Хятадын шигшээ багийн эсрэг үзүүлсэн манай тоглогчдын статистик үзүүлэлт:

Б.Ариунцэцэг - 7 оноо, 8 самбар, 1 хаали

Ө.Индра - 7 оноо, 1 самбар

М.Цэрэнлхам - 4 самбар, 1 хаалт

О.Хулан - 6 оноо, 8 самбар

Монгол Улсын шигшээ эмэгтэй шигшээ багийн хамгаалалт маш сайн ажиллаж, эсрэг багтаа 7 оноо алджээ.


Харин Монгол Улсын эрэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг наймд шалгараад буй юм.


相关新闻