Мянга гаруй нэгж талбарын газрыг чөлөөлөөд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журмын дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбар чөлөөлөхөөс 124, шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148-ыг нь чөлөөлөөд байна.
Хорооллын эцсийг Толгойтын замтай холбох авто замын трасст өртсөн 5 нэгж талбарыг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай байгаа тул иргэн, аж ахуйн нэгжтэй зөвшилцөж байгаа юм. Мөн Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн авто замыг өргөтгөлийн нөлөөлөлд 60 иргэн, хуулийн этгээдийн 8300 ам метр газар өртсөн тул газар чөлөөлөх урьдчилан мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Одоогоор нөхөх олговрын зориулалттай
хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл хангаж байгааг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр ярьсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.