Зургаан аймгийн 17 сум цагаан зудтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Сүхбаатарын Түмэнцогтод цасны нягт 0.36 г/см3 мөсөн (төмөр) зудын, 6 аймгийн 17 суманд цагаан зудын, 7 аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун,
Зүүнговь, Сагил, Түргэн, Давст, Малчин, Тэс, Наранбулаг, Завханы Их-Уул,
Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр,
Мөрөн, Дорнодын Баянтүмэнд зузаан цастайн улмаас цагаан
зудын, Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы
Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул,
Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Хэнтийн Галшар,
Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байгааг ОБЕГ-аас мэдээлэв.