Нийт нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-03 08:58:22

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байв. 


Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-32 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 40 см хүртэл зузаан цастай байлаа.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, түүнээс 1.1-11.8 хэмээр дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 30 орчим хувьд дунджийн орчим, түүнээс ахиу орсныг ОБЕГ мэдээлжээ. 

相关新闻