ӨНӨӨДӨР: "Цөмийн эрчим хүчийг ашиглах боломж" хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны дөрөвдүгээр
сарын 17 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр
сарын 17-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: ШУА-д: ЭХЯ, ШУА, Цөмийн Энергийн комисс "Монголын эрчим хүчний систем ба Цөмийн эрчим хүчийг ашиглах боломж" эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулна.
09.30 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: “Аялал жуулчлалын чуулган-2024” 3 дахь өдрөө "Бизнесийн өдөр"-өөр үргэлжилнэ. Утас: 8803-8882.
09:13:00
цагт: Монгол
Улсын консерваторид: 6 төгөлдөр хуур дээр 12 төгөлдөр хуурч нэгэн
зэрэг тоглох талаар мэдээлнэ. Утас:9914-1177.
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана. Эмийн үнийн өсөлтийн талаарх
нээлттэй сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.
-Засгийн газрын ээлжит
хуралдаантай.
11.00 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны I-III сарын
голлох үзүүлэлтүүд танилцуулна.
“ЗМ”-ний
мэдээллийн төвд:
11.30
цагт: “АТГ барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн
авах Улсын комисстой ашиг сонирхол нэгтэй юу?” сэдвээр “Бүрэн цутгамал” ХХК-иас
мэдээлэл өгнө.
13.00
цагт: Дэлхийд алдартай олон улсын бүжигчдийн “World Ballet and
Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион
байгуулах талаар мэдээлнэ.
11.30 цагт: Нийслэлийн Хангарди ордонд: НИТХ дахь ХҮН намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх буйтай холбоотойгоор иргэдэс санал авах хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8800-2705.
15.00 цагт: МҮХАҮТ-д: Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө, санхүүжилт
татах “Capital level Up: Өсөлтийн дараагийн шат” сургалт хэлэлцүүлэг болно.
Соёл урлаг:
-Монголын Уран зургийн галерейд: “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэн гарч байна.
Спорт:
-Пүүл бильярдын УАШТ-ний аваргууд өнөөдөр тодорно.
-Монголын Оюутны спортын 6-р наадам волейболын тэмцээнээр эхэлж: байна.