Чөлөөт бөхийн Олимпын эрхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Парис-2024” наадмын чөлөөт бөхийн эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр Туркийн Истанбул хотод Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.
Эхний өдөр манай улсаас сонгомол бөхөөр 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Б.Бадамдорж нар өрсөлдөнө. Б.Мөнх-Эрдэнийн эхний өрсөлдөгч нь Сьерра-Леонын Бундука бол Украйны Козлиук байх юм.
Тэгвэл маргааш эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан Шри Ланкийн Нетми Порутотагетай, 57 кг-д Б.Хонгорзул Оросын Ольга Хорошавцеватай, 76 кг-д Э.Даваанасан Египетийн Самар Хамзатай барилдах сугалаа гарчээ.
Харин эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар Испанийн Леван Метревелитай, 65 кг-д Т.Тулга Бахрейны Алибеговтой, 74 кг-д О.Сүлдхүү Бельгийн Ибрагим Велиевтай, 97 кг-д Г.Ганхуяг Солонгосын Сё Жү Хвантай барилдах сугалаа татсан байна.