Зарим газар үер бууж болзошгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-24 15:21:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө нийслэлд 23.00 цагаас эхлэн орсон бороо өнөөдөр үд хүртэл орж, маргааш үргэлжлэх төлөвтэй байгаа тул зарим газарт үер бууж болзошгүй байна. 


Иймд иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг үер, усны гамшгаас урьдчилан сэргийлж, үерийн хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорины давхрын хамгаалалтыг бэхжүүлж, аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас анхаарууллаа.


“Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдэд мэдээлэл хүргүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн гамшгаас хамгаалах инженер техникийн есөн албанд 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байгаагэж НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням мэдээлэв. 

相关新闻