АТГ гаалийн байгуулагуудад шалгалт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАТГ-аас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцлийг тогтоох зорилгоор ГЕГ, Улаанбаатар хотын гаалийн газарт шалгалт хийж эхэлжээ.
Шалгалтын ажлын хэсэг нэн түрүүнд гаалийн салбар дахь авлига авах эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийх аж. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцлийг тогтоож, арилгах чиглэлээр зөвлөгөө боловсруулах юм. Түүнчлэн албан тушаалтнууд гаалийн салбарт мөрдөж буй хууль тогтоомжийг хэрхэн мөрдөж байгааг судалж, тодорхой санал боловсруулна. Хяналт шалгалтын ажлын хэсгийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэн ахалж байна.
Ч.Ариунболд