Нийслэлд энэ зун 23 хүүхдийн зуслан ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, /МОНЦАМЭ/. Хүүхдийн зуслангийн ээлжийн хуваарь болон төлбөрийн мэдээллийн Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас танилцууллаа.
Энэ зун нийслэлд 23 зуслан үйл ажиллагаа явуулах бөгөөд төлбөрийн хувьд амрах хоногоосоо шалтгаалж 290000-1485000 төгрөгийн үнэтэй байна. 23 зуслангийн гурав нь төрийн өмчийнх бол бол үлдсэн нь хувийн хэвшлийн харьяалалд байдаг аж.
Төрөөс хүүхдийн зуслангийн хөгжлийг дэмжих чиглэлээр Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн С/28 дугаар тушаалаар 03.080.30 ангилалтын кодтой хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг шинэчлэн баталсан байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр нийт 55 зуслан бүртгэлтэй байдгаас төрийн өмчит зургаан зургаа, орон нутгийн өмчит 10, Хөдөлмөр зуслан зургаа, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа зуслан дөрөв, байгууллага, аж ахуйн нэгжийн харьяа хоёр, хувийн өмчит 28 зуслан байгаа юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн 2023 онд 43 зуслан үйл ажиллагаа явуулж, 73964 хүүхэд зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамрагджээ.