Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-06-06 11:20:52

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. БШУ-ы сайдын тушаалаар баталсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн төгсөгчийн үнэлгээг “Элсэлтийн шалгалт”-ын үр дүнд дүйцүүлэх хугацаа энэ сарын 15-нд дуусна.


Иймд шалгуулагчид заасан хугацаанаас өмнө материалаа бүрдүүлэн БҮТ-д өгөх боломжтой.


Үр дүнг дүйцүүлэх хөтөлбөрүүд:

-Кембрижийн AS, A,

 -IB- International Baccalaureate

 -TOEFL/IBT/

 -PTE

 -IELTS

 -SAT

 Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.   


Цахим хүсэлт илгээх заавар:

Олон улсын шалгалтын үнэлгээг “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсээс “Дүйцүүлэх” гэсэн сонголтыг хийж, өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.   

Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал:

-Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт

-Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар

-Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

-Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх юм. Оюутан, суралцагч хүсэлтийн хариуг

1. www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийн “Дүйцүүлэх” гэсэн хэсэгт өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/

2. https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна гэж Боловсролын үнэлгээний төв мэдээлэв.


相关新闻