Төрийн албаны 16 залуу ажилтан Японы их, дээд сургуульд сурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ноот бичигт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 5-нд гарын үсэг зурав.
Япон улс, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд төрийн албаны 16 залуу ажилтныг Японы их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх юм.
Энэ удаагийн хөтөлбөрийн дагуу 2025 онд хамгийн ихдээ 16 төрийн албан хаагч тус улсын их, дээд сургуульд суралцах боломжтой.
Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөрт өдгөөг хүртэл нийт 416 /докторын
зэрэгт 11/ хүн Япон Улсад суралцаад
байна.
JDS хөтөлбөрийн
төгсөгчид эх орондоо ирээд захиргааны байгууллага, их дээд сургууль, төв банк
зэрэг олон төрлийн салбарт ажиллаж буй юм.