Чулуун нүүрсний экспорт 38.5 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-25 10:11:23

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр манай улс энэ оны зургаадугаар сарын 24-ний өдрийн байдлаар 358.8 мянган тонн чулуун нүүрс экспортлоод байна.


2024 оны эхнээс 37,685.2 мянган тонн экспортолжээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.5 хувиар өссөн дүнтэй байна.



相关新闻