ЗАВХАН: Нийт сонгогчийн 18654 нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-28 13:41:17

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 14:00 цагийн байдлаар нийт сонгогчийн 40.1 хувь буюу 18654 сонгогч саналаа өгчээ.


Баруун бүс буюу 2-р тойрогт хамрагдаж байгаа Завхан аймгийн хэмжээнд 112 хэсгийн хороонд 48172 сонгогч санал өгнө. Үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 769 иргэн санал өгөхөөр хүсэлтээ ирүүлжээ. Өчигдөр 654 иргэн санал өгч, өнөөдөр 5 иргэн санал өгөх юм. Харин 13 иргэн бүртгэгдсэн хаяг дээрээ байхгүй байна гэсэн мэдээллийг Завхан аймгийн сонгуулийн хорооноос өглөө.



相关新闻