Хүй долоон худагт Уяачдын наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-13 09:43:52

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүй долоо худагт өнөөдөр Уяачдын наадам эхэллээ.


Монгол орны өнцөг булан бүрээс уяачид, унаач хүүхдүүд зорин ирдэг. Энэ өдөр сонгомол дээд, дунд нас болон жороо морины уралдааныг зохион байгуулна.


Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүд бай шагнал, цол чимгийн үнэмлэх гардуулах юм.


Мөн улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгуулах хуваарьтай байна.




相关新闻