Зөрчилтэй тусгай дуут болон гэрэл дохиог хураан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬТусгай дуут дохио болон гэрэл дохиог зөвшөөрөлгүй болон зөрчилтэй ашигласан 183 зөрчил илрүүлж, 45-ыг хураан авчээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа.
Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлснээс зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил байгаа аж. Холбогдох журам зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хураан авч, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласан байна.
Н.Туяа