Б.Энххүслэн улсын дээд амжилтыг шинэчиллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Парис-2024” олимпын усанд сэлэлтийн төрөлд манай улсаас эгч, дүүс оролцож байгаа билээ.
Тэгвэл олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн эхний уралдаандаа оролцов. Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хурд сорьсон тэрбээр өөрийн зайг 1.59:94 минутад туулж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож 18 дугаар байр эзлэв.
Өдгөө 22 настай түүний хувьд хоёр дахь олимпдоо оролцож
байгаа нь энэ бөгөөд Токиод тогтоосон дээд амжилтаа дахин шинэчилсэн нь энэ юм.