Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын анхдагч АПУ компанийн 100 жилийн ойн баяр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-30 14:00:34

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний мянга, мянган жил бүтээсэн соёл, мэдрэмж, амтыг Монголдоо урласан анхны зуун жил тохиож байна.


Монгол Улс үйлдвэрлэгч, экспортлогч, брэнд бүтээгч орон болохын төлөөх замналыг бичиж буй АПУ компанийн үе үеийн хамт олон, ажиллагсад, хамтрагчид, харилцагч, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч та бүхэндээ түүхэн бахархалт ойн баярын мэнд хүргэе.


2024 оны наймдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулж буй АПУ компанийн 100 жилийн ойн баярт ХБНГУ, Франц, Австри, Япон, БНСУ тэргүүтэй 20 гаруй улсаас хамтран ажилладаг дэлхийн шилдэг техник, технологи нийлүүлэгчид болон худалдааны түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 150 гаруй хүндэт зочин хүрэлцэн ирж АПУ компанийн хамт олонтой тэмдэглэж байна.


Мөн хэрэглэгч, олон нийтдээ зориулж дэлхийн сонгодог урлагийн шилдгүүдийг эх орондоо урьж Улаанбаатарын төв талбайгаас шууд дамжуулалтаар хүргэх гэж байна. Бидний зорилго тэмүүллийн ертөнц дэлхийг зорьж, эрч хүчтэйгээр шинэ амжилтын төлөө оргилсоор.


Өдгөө АПУ компани 2400 гаруй ажилтантай бөгөөд дотоодын 15 мянга гаруй малчин, тариаланч, худалдаа, үйлчилгээний салбарын хүндэт харилцагчдын хамт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг техник, технологиор урласан брэнд бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд төдийгүй дэлхийн 12 улсад амжилттай экспортолж байна.


Дэлхийд танигдах эрхэм Монгол хүмүүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн ундарга байя.

相关新闻