Б.Отгонболд тэмцээнээ өндөрлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны Олимпын байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Монголын шигшээ багийн тамирчин Азийн наадмын аварга, 27 настай Б.Отгонболд өрсөлдлөө.
Тэрбээр эхний шатанд Мексикийн тамирчин 2023 оны ДАШТ-ий IX байрын шагналт Матиас Грандетай учраа таарсан. Хоёр тамирчин эхний сетийг тэнцүү эхлүүлсэн ч хоёр дахь сетээс Б.Отгонболд боломжоо ашиглаж чадалгүй алдаа гаргасан юм.
Харин Мексикийн тамирчин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан
харваанд медалийн таавар яваа тамирчдын нэг гэдгээ баталж, манай тамирчин Б.Отгонболдыг
7:1-ээр буулган авлаа.